top of page

Сансар судлал гэж юу вэ?
Сансар судлал бол анхдагчыг судлах юм. Орчлон ертөнцийн хувьслыг, хэрхэн үүссэнийг, эртний оддоос одоогийн бидний харж буй хүртэл хэр том болсныг, одод гаригс сансар огторгуйн эхлэлээс өнөөдрийг хүртэлх үйл явцыг ойлгох бидний хүсэл юм.

Орчлон ертөнц хэр их настай вэ?
Орчлонгйин үүслийг Big Bang буюу их тэсрэлтийн дараагаас үүссэн гэж үзэг ба сүүлийн арван жилийн нарийвчилсан судалгаагаар 13.72 тэр бум жилийн өмнө үүссэн гэж тогтоожээ.

Орчлон ертөнц ямар хэлбэртэй вэ?
Их хэцүү боловч гайхалтай асуулт. Орчлон ертөнц  хэд хэдэн хэлбэртэй байж болох ба төсөөлөхөд хамгийн энгийн нь хоёр хэмжээст зураглалын хувьд ширээний тавцан шиг хэлбэр юм. Тал тал тийшээ жигд тархалттай маш том хавтгай тавцантай адил. Эсвэл яг хавтгай биш нумарсан хэлбэртэй байж болно. Мөн бид дугуйн дагуу чигээрээ яваад л байвал буцаж эхлэл цэг дээрээ ирдэг. Үүний огторгуйн 3-н хэмжээст хэлбэр нь бөмбөлөг юм. Хэрвээ орчлон ертөнц маш том бөмбөлөгийн гадаргуу шиг хэлбэртэй бол үүнийг дэлхийгээс ажиглахад муруй нь мэдэгдэхгүй бараг л хавтгай ажиглагдах юм. Иймд хавтгай биш бөмбөлөг хэлбэртэй байж болох нь. Эрдэмтэд үүнийг тогтоохоор шаргуу ажиллаж байгаа ба тохиромжтой хэдэн хэлбэрээс яг аль нь зөв болохыг мэдэхгүй байгаа юм.

Орчлон ертөнц хязгааргүй том уу?
Орчлон ертөнц хязгааргүй байж болох мөн хязгаартай ч байж болох ажээ. Магадгүй орчлон ертөнц хавтгай бол та нэг чигт яваад л байвал ямар ч хана мөргөхгүй, хэзээ ч эхэлсэн цэгтээ эргэж ирэхгүй, юунд ч хязгаарлагдахгүй явна. Гэвч энэ зөвхөн ганц боломж ба бусад боломж нь магадгүй та дэлхийг тойрон нэг чигт алхсан гэвэл  эхэлсэн цэгтээ буцаж ирэх тул хязгаарүй гэдгийг хангалттай үгүйсгэх юм. Бид орчлонгийн ерөнхий хэлбэрийг мэдэхгүй гэж өмнө нь хэлсэн учир дээрх бүгд уг асуултанд нийцнэ.

Success! Message received.

Зохиогчын эрх хуулийр хамгаалагдсан Энх-Амарбаясгалан © 2015 он

Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурьдана.

bottom of page