top of page

Физикчид хүчийг юугж хэлдэг вэ?
Орчлон ерөнцийн ямар ч хүчээр тухайн биетийн өөрчлөгдөх хурд, хурдатгал, зарим нөлөө, хоорондын харилцан үйлчилэл зэрэг юмс үзэгдлийг тайлбарлаж чадна. Үүнийг  хүч гэж ойлгож болох аж.

Гэрэл гэж юу вэ?
Гэрэл нь бидний эргэн тойрондох талбарт байдаг цахилгаан соронзон долгионы үндсэн хэлбэр юм. Түүний утга нь тодорхой нэг агшинд орон зайн цэг бүрт цахилгаан соронзон долгион хэр их хүчтэй байна гэдгийг илтгэдэг. Хүний нүд уг талбарыг нэвт гарч буй долгионыг гэрэл шиг хүлээж авдаг ба хэрвээ долгионы урт нь тодорхой нэг хязгаарын дотор байвал хүний нүд түүнд хариу үйлдэл үзүүлдэг. Ийм хариу үйлдэл үзүүлэх урттай долгионыг үзэгдэх гэрэл гэж хэлнэ.

Байгаль дахь физик хүчүүд  юу вэ?
Одоогоор мэдэгдэж буй 4н төрлийн хүч байгаа ба эхнийх нь цахилгаан ба соронзон хүч юм. 1800 онд James Clerk Maxwell хэмээх эрдэмтэн цахилгаан ба соронзон нь ижил шинж чанартай тул нэг хүч юм хэмээн харуулсан ба үүнийг "цахилгаан соронзон хүч" гэнэ. Дараа нь хоёр  цөмийн хүч байх ба "cул цөмийн хүч"-нь цацраг идэвхит задралын үйлдэл үзүүлдэг бол "хүчтэй цөмийн хүч"-нь протон ба нейтрон доторх кваркуудыг чанх барьж байдаг. Мөн атом доторх протон нейтронуудыг барьж байдаг хүч юм. Хамгийн сүүлийн буюу 4-дэх хүч нь гравитацын хүч юм.

Ньютон гэж хэн байсан бэ?
1600-д онд амьдарч байсан бөгөөд бодит зүйлийг математик ашиглан тодорхойлсон анхны шинжлэх ухаанч юм. Үнэхээр математикийн баталгааны хүч бидний эргэн тойрондох юмс үзэгдлийг тодорхойлоход түлхэц өгнө гэдгийг олж харсан анхны хүн байжээ.

Maxwell-н тэгшитгэл гэж юу вэ?
Maxwell-н тэгшитгэл нь цахилгаан соронзон орныг нэг агшнаас нөгөө  агшинд тухайн талбараас аль нэг талбарт очих өөрчилөлтийг тодорхойлсон тэгшитгэл. Энэ нь "Диффиренциал тэгшитгэл" гэдэг математикийн тэгшитгэлийн гол бүтэц нь болсон юм. Уг хуулиар хэрвээ та надад цахилгаан соронзон орны цэнэгийн хэмжээ болон хаашаа хөдлөж байгааг нь хэлвэл би таньд ямар гүйдэл үүсэх тухай мөн гүйдэлтэй холбоотой бүх тайлбарыг хэлж чадна.

Орон зай гэж юу вэ?
Хөгжилтэй юм гэвч би үнэхээр хэлж мэдэхгүй. Яагаад гэвэл физикт бид бүхний хийж буй бүх зүйлс орон зайтай байдаг ба биетүүд нь миний болон тэдний хоорондох орон зайд оршдог юм. Үүнийг би хэрхэн ойлгох вэ? Орон зайн дунд хөдөлвөл мэдэрч чадах уу?
Гэвч орон зай үнэхээр бодит уу гэдгийг бид яагаад ч мэдэж чадахгүй. Ихэнх физикчид орон зайг хөдөлгөөн эсвэл хурдатгалтай харьцуулж бодит гэдгийг нь мэдэрч болно гэж үздэг ба одоогоор үүнийг баттай хэлж болохгүй юм.

Success! Message received.

Зохиогчын эрх хуулийр хамгаалагдсан Энх-Амарбаясгалан © 2015 он

Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурьдана.

bottom of page